СУРАГЧИД ГАМШИГ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАНД ХАМРАГДАВ

s5.jpg

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-ын өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэхүү өдрийн угтан Онцгой байдлын газрын даргын батласан удирдамж, төлөвлөгөөний дагуу Бүрд сумын ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад 2019 оны 10 дугаар сарын 09-ын өдөр аюулгүй амьдрах арга ухаанд сургаж дадлагажуулах гамшгаас хамгаалах “БЭЛЭН БАЙ” багц хичээлээр Гал түймэр, газар хөдлөлт сэдвээр 2 цагийн сургалт зохион байгууллаа.  

scroll to top