НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

72816499_2492667230803174_7803677009548148736_n.jpg

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог. Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас “Төгс бүтээцгээе” уриаг дэвшүүлж, гамшигт тэсвэртэй дэд бүтцийн ач холбогдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилтын хүрээнд олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, танин мэдүүлэх арга хэмжээг зохион байгуулна.

Энэхүү өдрийг угтан Онцгой байдлын газрын даргын батласан удирдамж, төлөвлөгөөний дагуу Арвайхээр сумын багийн нэгдсэн төв дээр багийн иргэдэд Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчилах, гэр хороололын айл өрхүүдэд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж 126 хүнд танхимын сургалтыг зохион байгууллаа.

scroll to top