“БЭЛЭН БАЙ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

71910835_2730206353690376_7797879452238610432_n.jpg

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог. Энэхүү өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 30 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблиас “Төгс бүтээцгээе” уриаг дэвшүүлж, гамшигт тэсвэртэй дэд бүтцийн ач холбогдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилтын хүрээнд олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, танин мэдүүлэх арга хэмжээг зохион байгуулах юм. Энэхүү өдрийг угтан Онцгой байдлын газрын даргын батласан удирдамж, төлөвлөгөөний дагуу Төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын гавъяат багш, доктор профессор Ж.Жанцандоржийн нэрэмжит Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежийн 120 оюутан сурагчдад Гамшгаас хамгаалах Бэлэн бай багц сэдвээр 2 цагийн сургалт зохион байгууллаа.

scroll to top