Химийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй ажиллах дадлага сургууль зохион байгууллаа

71503172_400472470630356_3532311224559599616_n.jpg

Онцгой байдлын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын А/43 дугаар тушаалын дагуу химийн тусгай цэвэрлэгээний бүлгийг шинэчлэн томилсонтой холбогдуулан Онцгой байдлын газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн Цацраг, хими, биологиос хамгаалах албатай хамтран химийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй ажиллах дадлага сургуулийг 2019 оны 10-р сарын 04-нд зохион байгууллаа.

Дадлага сургуулийг онол, практик дадлага гэсэн 2 үетэй шаттай явуулсан. Онолын хичээлээр цаг уурын МК-3 багаж, ДП-5  диозметр багаж, ВПХР химийн тагнуулын багажны ажиллах зарчим, АРС-14, ДДА автомашинтай хэрхэн ажиллах талаар Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн Цацраг, хими, биологиос хамгаалах албаны алба хаагчид онолын мэдлэг олгосон.

Практик дадлагаар АРС-14, ДДА автомашинтай ажиллаж, Онцгой байдлын газрын тусгай цэвэрлэгээний бүлгийн цаг уурын МК-3 багаж, ДП-5  диозметр багаж, ВПХР химийн тагнуулын багажнуудын ажиллагааг шалгаж, албан бэлтгэл, бэлэн байдлаа хангаж ажилласан.

scroll to top