ӨСВӨРИЙН АВРАГЧ-2019 ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

IMG_5348.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор батлагдсан “”Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд ерөнхий боловсролын хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, болзошгүй аюул осол тохиолдоход өөрийгөө хамгаалах бусдад дэмжлэг үзүүлэх чадамжтай болгох  зорилгоор тэдний оролцоотойгоор аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэхэд зорилгоор Өсвөрийн аврагч-2019 тэмцээнийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээнийг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, БСУГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улаан загалмайн хороо хамтран 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 

Өвөрхангай аймгийн 10 сумын ерөнхий боловсролын12 сургуулийн ахлах бүлгийн 96 сурагч, 12 багш хамрагдаж хурд хүч авхаалж самбаагаа сорьсон. Уг тэмцээнд 1-р байр  Баян-өндөр сумын Хишигжаргал ахлагчтай  “Бумбат” баг тэргүүн байрнд шалгарч шилжин явах цом, алтан медаль 250,000 мянган төгрөг, Хархорин 2-р сургуулийн Билгүүнтөгс ахлагчтай “Бүргэд” баг дэд байрнд шалгарч өргөмжлөл, мөнгөн медаль, 200,000 төгрөг, Арвайхээр 2-р сургууль Сугаржав ахлагчтай “Соёмбо” баг тамирчид  гутгаар байрнд шалгарч өргөмжлөл 150,000 төгрөг, шагнагдсан. Арвайхээр 1-р сургуулийн 1-р баг Алтанхуяг ахлагтай “Монгол ураг” баг тусгай байранд шалгарч өргөмжлөл, 50,000 төгрөгөөр  тус тус шагнагдсан.

ЕБС-ын сургуулиудын дунд өсвөрийн аврагч тэмцээнийг зохион байгуулсанаар өсвөр насны хүүхэд багачууд өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, гамшгийн үед амьдрах чадвар эзэмшиж гамшгийн мэдлэг дадлагатай болж байгаагаараа онцлог юм.

scroll to top