ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБОО БАЙГУУЛАГДЛАА

70363390_694324597700510_3717487957842591744_n-1.jpg

Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Холбоот Улсын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаагаар ахлуулсан “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны ажлын хэсэг манай аймагт ажиллаж Өвөрхангай аймагт холбооныхоо салбар зөвлөлийг байгууллаа.

Зөвлөлийн даргаар Өвөрхангай аймгийн засаг дарга, батлан хамгаалах газрын дарга Г.Ганболд сонгогдон холбооны туг гардан авлаа.

Энэхүү холбоо нь улс төрөөс ангид үйл ажиллагаагаа явуулж, улсынхаа иргэн бүрт тусгаар тогтнолын үнэ цэнэ, эх орноо хайрлах сэтгэл, хүний мөс чанар, ёс зүйтэй, боловсролтой иргэн байхын утга учрыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэн ажиллах юм.

Мөн Онцгой байдлын газрын алба хаагчдад “Орхон цогцолбор” сургуулийн багш профессор А.Гэлэгжамц “Ёс зүй хариуцлага”, “Стресс”, “Хүн өөрийгөө таних, мэдэхүй” сэдвээр 2 цагийн лекц хийлээ.

scroll to top