ЭРЭЛЧ НОХОЙТОЙ БОЛЛОО

3.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Онцгой байдлын байгууллагын 2019 оны сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу албаны нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг бэлтгэх “АНС-19” сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 15-наас эхлэн 180 хоногийн хугацаатай Улаанбаатар хотноо Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах нохойн албыг түшиглэн зохион байгууллагдсан.

 Албаны сургалтанд хамрагдаж “Батламж” олгогдсон нохойг байгууллагын дансанд бүртгэж, нохойн байрыг барьж ашиглалтанд орууллаа.

Ингэснээр Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар эрэлч нохойтой болж, аливаа гамшиг ослын үед эрэлч нохойг ашиглан эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах боломж бүрдлээ.

scroll to top