Боловсролын байгууллагуудад хяналт шалгалтыг зохион байгуулж байна

69464410_2149453081832140_428941257184641024_o.jpg

Монгол Улсын Шадар Сайдын баталсан удирдамжийн дагуу “Боловсролын байгууллагуудад гамшгаас хамгаалах тухай хууль, галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүй байдлын стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах” төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Хяналт, шалгалтад Өвөрхангай аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд хамрагдах юм.

Энэ шалгалтын зорилго нь 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан их, дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэгийн барилга байгууламжийн болзошгүй эрсдэлийг бууруулахад оршино.

scroll to top