БНМАУ-ын СнЗ-ийн 1972 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 157 дугаар тогтоолоор Хархорин сум САА-н төвд Гал команд, Цагдан сэргийлэх анги байгуулах тогтоол гарч бэлтгэл ажил хангагдсаны үндсэн дээр 2 гэр, 2 ширхэг ПМЗ-53 ус шахах насос автомашин, 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр 1972 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдан галын аюулаас урьдчилан сэргийлэх, гарсан галыг түргэн унтраах үүргийг гүйцэтгэж эхэлсэн. 1997 онд өмч хувьчлалаар хуучнаар САА-д ашиглагдаж байсан авто засварын газрын байрыг авч гал унтраах ангийн зориулалтаар ашиглаж, 1999 онд Монгол Улсын Засгийн газрын 209 дүгээр тогтоолоор Гал унтраах анги болон өөрчлөгдсөн.

  Одоогоор гал унтраах АЦ-63А, ТСВ-6, FAW-10 авто машин, шуурхай албаны Ланд крузер-80, УАЗ-пургон, УАЗ-469, ГАЗ-66 автомашин нийт-7 техник хэрэгсэлтэй, хэлтсийн дарга 1, Ангийн захирагч 1, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч 1, Ангилалын сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн 1, салааны захирагч 4, нярав-багны засварчин 1, жолооч 9, аврагч гал сөнөөгч 16, дуудлага хүлээн авагч 4, энгийн ажилтан 1,Улсын нөөцийн салбарын 4 бүгд 43 хүний бүрэлдэхүүнтэй албан үүргээ гүйцэтгэж байна.