Аврах гал түймэр унтраах 12 дугаар анги нь 1975 онд БНМАУ-ын СнЗ-ийн 464 дүгээр тогтоолоор Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод гал команд байгуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор анх 1977 оны 09 сарын 01-ны өдөр Гал унтраах тоног төхөөрөмжөөр тоноглогдсон АЦ-40 130-63А маркийн втоцестерн хоёртойгоор гал команд байгуулагдаж УАА-н ТМС гражийг түшиглэн харуул ээлжинд бие бүрэлдэхүүн гэрт байрлаж харуулын үүрэг гүйцэтгэж эхэлжээ.

Энэ үеэс манай гал түймэр унтраах аврах ангийн хамт олны ард иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө байгаль орчныг гал түймрийн аюулаас хамгаалах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг биелүүлэх ажил эхэлсэн юм.

Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн анхны даргаар Хандын Шаравдорж томилогдож 24 албан хаагчтайгаар 3 ээлжээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан.

Энэ хугацаанд тус гал түймэр унтраах аврах 12 дугаар ангиас ГУТОТСпортын Олон У лсын мастер – 1, спортын мастер – 8, Онц гал сөнөөгч – 25 төрөн гарч бусад төрийн дээд одон медалиар шагнагдаж өргөсөн тангарагтаа үнэнч байж албаныхаа нэрийг өндөрт өргөж ажилласаар байна.

Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангид ажиллаж байсан үе үеийн ахмадууд болон мөр зэрэгцэн ард иргэдийнхээ амар амгалангийн манаанд нүд завчилгүй зогсож, халуун хүйтэн, гал, усны гамшиг зовлонгоос халшралгүй өргөсөн тангарагтаа үнэнч байж, албан үүргээ нэр төртэй биелүүлж яваа нийт албан хаагч нартаа болон ар гэрийнхэнд нь ангийн алба хаагчдын нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлж, эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн захирагч ахлах дэслэгч А.Балжинням